Сумын хамтарсан баг хуралдаж 2026 онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа.

ИТХ-н тогтоолоор батлагдсан сумын Засаг даргаар ахлуулсан хамтарсан баг энэ хурлаараа 2026 онд хийх ажлын төлөвлөгөөндөө багийн гишүүдийн саналыг тусган баталлаа.

Мөн 2026 оны 1, 2-р сард Хэнтий аймгийн 108 дуудлагад ирүүлсэн дуудлагыг хүлээн авч холбогдох арга хэмжээнүүдийг авч ажилласнаа танилцуулж багийн гишүүдэд тодорхой үүрэг чиглэл өглөө.

Аймгийн гэр бүл хүүхэд хамгааллын газрын даргын тушаалаар Бор-Өндөр сумын Хүүхэд гэр бүлийн нийгмийн ажилтнаар Н.Аззаяа, Т.Хишигдүүрэн нар томилогдон ажиллаж байна.

Иймд гэр бүлийн хүчирхийлэл болон хүүхэд хохирч болзошгүй аливаа асуудлын талаар холбогдох багийн даргадаа мэдэгдэж хамтарч ажиллана уу.

2026-03-19 13:15:00