БОР-ӨНДӨР СУМЫН БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГЫН БАГШ НАР "ДИЖИТАЛ БАГШ: AI & ПЛАТФОРМ" СУРГАЛТАНД ХАМРАГДАЖ БАЙНА.

Монгол улсын Засгийн газраас 2026 оныг боловсролыг дэмжих жил болгон зарласантай холбогдуулан сумын ИТХ-ын 2025 оны 12 сарын 19-ний 17 дугаар тогтоолоор "Бор-Өндөр сумын нутгийн ирээдүй" дэд хөтөлбөрийг баталсан юм.

Тус хөтөлбөрийн хүрээнд сумын Засаг даргын зүгээс боловсролын байгууллагын 158 багш нарт сургалтын платформууд болон хиймэл оюун ухааны хэрэгслийг ашиглан цахим сургалт зохион байгуулах, интерактив хичээлийн хэрэглэгдэхүүн боловсруулах, цахим үнэлгээний хэрэгсэл ашиглах практик чадвар эзэмшүүлэх зорилгоор "Medle" цахим сургуулийн багш нарын 2 өдрийн сургалтыг зохион байгуулж байна.

2026-03-20 16:15:00