БОР-ӨНДӨР СУМ НАУРЫЗЫН БАЯРЫГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЖ БАЙНА.

Бор-Өндөр суманд бүртгэлтэй 60 гаруй казах үндэстэн байдаг бөгөөд ийнхүү 3 дахь удаагаа сумын хэмжээнд Наурыз буюу Нарны баярыг өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлж байна.

Тус үйл ажиллагааны үеэр хүндэт эрхмүүдэд шагнал гардуулах, ахмад настнуудад хүндэтгэл үзүүлэх, азын сугалаа зэргийг явуулсан бөгөөд казах иргэд маань сумын удирдлагууд, ирсэн зочиддоо дурсгалын бэлэг гардуулж, талархал илэрхийллээ.

Ингээд нийт Казах түмэндээ Наурызын баярын мэндийг хүргэж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсье. Та бүхэн сайхан баярлаарай.

Табиғат, жер-дүниенің жаңарып, жасанатын көктем мезгілінің ұлы мерекесі Наурыз кұтты болсын!

Үлыс оң болсын,

Ақ мол болсын,

Пәле-жала жерге еніп,

Қайда барса жол болсын!

2026-03-20 19:25:00