Малын эмч нар Засаг даргатай хамтран ажиллах гурвалсан гэрээ байгууллаа.

Мал эмнэлгийн тасаг болон Мал эмнэлгийн үйл ажиллагаа явуулж буй “Ноён зүлэгт” ХХК-ний малын эмч, захирал Ц.Бат-Эрдэнэ, “Эн Тэ Чи” ХХК-ний малын эмч, захирал Ц.Төртүвшин 2026 онд хамтран ажиллах гурвалсан гэрээ байгууллаа.

Бор-Өндөр сум 2025 онд урд жилийнхээсээ 6 хувиар мал сүргээ өсгөж 43,000 толгой мал тоолууллаа. Манай суманд 148 малчин өрх байдаг бөгөөд энэ онд аймгийн аварга малчин 1, сумын аварга малчин 2, аймгийн алдарт уяач 2, сумын алдарт уяач 2 төрөн гарсан юм.

Малын эмч нартаа цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье.

2026-03-26 11:35:00