ХЭНТИЙ АЙМГИЙН НАМРЫН БАЯР 2025 НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНД ГАНЗАГА ДҮҮРЭН АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО.

Хэнтий аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Чингис хотод зохион байгуулагдсан "НАМРЫН БАЯР-2025" нэгдсэн арга хэмжээнд Бор-Өндөр сумын баялаг бүтээгчид амжилттай оролцлоо.

✅️️Эрүүл сүү сүүн бүтээгдэхүүний төрөлд 5-р багийн Аймгийн аварга саальчин Р.Очирбатын "Өндөр хонхор дэрс" хоршоо шилдгээр шалгарлаа.

✅️ Хэнтий аймгийн "Улаан лоолийн фестиваль-2025" арга хэмжээний эцсийн бүтээгдэхүүний төрөлд Аймгийн аварга тариаланч Б.Алтанчимэг-ийн "гурван халуун" бүтээгдэхүүн шалгарлаа.

✅️️Мөн энэхүү арга хэмжээнд оролцсон Бор-Өндөр "Сод төгс жаргал урлан" хоршооны арьс арьсан эдлэлүүд хүний нүдийг унагаасан, арга хэмжээг чимсэн бүтээгдэхүүнүүд байлаа.

2025-09-15 17:15:00