Сумын Засаг дарга Д.Отгонцэцэг, Засаг даргын орлогч Х.Галбадрах, Бор-Өндөр 1 дүгээр багийн Засаг дарга И.Энхтуяа нар 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 1 дүгээр багт ажиллаж дараах зөрчлүүдийг арилгах хугацаатай үүрэг даалгаврыг иргэн, ААН байгууллагад ө

- Дунд сургуулийн урд талын авто замын дагуу барьсан иргэний эзэмшлийн хашаа нь үзэгдэх орчин хязгаарлаж, авто замын осол гарах эрсдэл үүсгэж буй тул 10 дугаар сарын 01-ний дотор уг хашааг 2 метр татаж зөрчил арилгах

- Хуучин эмийн сангийн барилгыг нураан буулгах тухай Барилга эзэмшигч иргэнтэй уулзаж иргэн нь тус барилгыг буулгаж үйлчилгээний зориулалттай төв барихаар зураг төсөв хийлгүүлснээ ажлын хэсэгт танилцууллаа.

- Дунд сургуулийн орчимд үйл ажиллагаа явуулж буй 3 иргэнтэй уулзаж нөхцөл байдалтай танилцаж Ерөнхий боловсролын сургуулийн орчмын замын гарц, тэмдэглэгээг нэмэгдүүлэх үүрэг тус тус өглөө.

Багийн иргэд албан шаардлагыг хүлээн авч, хугацаанд нь биелүүлж ажиллахаа илэрхийллээ. Зөрчил арилгуулсан үр дүнг 10 дугаар сарын 01-ний өдөр эргэн мэдээллэнэ.

2025-09-18 17:30:00