ХОЛБОО 2 ДУГААР БАГИЙН "НАРЛАГ НАМАР" ӨДӨРЛӨГ БОЛЛОО.

ХОЛБОО 2-Р БАГИЙН ӨДӨРЛӨГТ:

✅️Нэг цэгийн үйлчилгээ

✅Цагдаагийн хэлтэс

✅️Онцгой байдлын хэлтэс

✅Шүүх

✅️Соёлын төв

✅️3-р цэцэрлэг

✅️Цэгцүүлэн дом өрхийн эмнэлэг багийн сувилагч

✅️”Бор-Өндөр хот тохижилт” ОНТҮГ

✅️Аж ахуйн нэгж, албан байгууллага

✅️Хувиараа хүнс, нарийн ногоо, сүү цагаан идээ үйлдвэрлэгчид оролцлоо.

Өдөрлөгөөр иргэдэд төрийн үйлчилгээ, эмнэлгийн анхан шатны үзлэг, витаминжуулалт, зөвлөгөө, зөвлөмж, аж ахуйн нэгж албан байгууллагууд танилцуулга, гарын авлага боршур, музейн үзвэр, номын үзэсгэлэн гаргаж, хувиараа баялаг бүтээгчид нарийн боов, талх, төмс, нарийн ногоо, сүү цагаан идээгээр худалдаа үйлчилгээ үзүүллээ.

Хүрэлцэн ирсэн иргэдийн дунд "АХА" тэмцээнийг зохион байгуулж "Тэргүүн байр" М.Мөнхцэцэг, "Дэд" байранд П. Энхцэцэг, "Гуравдугаар байр" Э. Рагчаадулам нар эзэллээ. Холбоо 2-р багийн өдөрлөгт оролцсон төрийн болон аж ахуй нэгж, албан байгууллага, хувь хүн, ард иргэдэд талархал илэрхийлж ажилд нь амжилт хүсье.

2025-09-19 16:45:00