СУМЫН ОНЦГОЙ КОМИССЫН 07 ДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО.

Бор-Өндөр сумын онцгой комиссын хуралдаан 2025.09.24-ний өдөр 86,3% ирцтэй зохион байгуулагдлаа.

✅Хурлаар цаг үеийн нөхцөл байдал, суурин газрын болон хөдөө аж ахуй, өвөлжилтийн бэлтгэл ажлын явцын талаар

✅Монгол Улсын Шадар сайдын баталсан “Гэр хорооллын айл өрхүүдийн гал түймрийн аюулгүй байдал, урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээний 2 дугаар үе шатыг зохион байгуулах шаардлагатай төсөв шийдвэрлэх

✅Онцгой байдлын хэлтсийн гамшиг, аюулт үзэгдэлтэй тэмцэх техник тоног төхөөрөмж чадавхыг дээшлүүлэх

✅Аймгийн аварга шалгаруулах “Аврагч 2025”, “Өсвөрийн аврагч 2025” тэмцээний бэлтгэл ажил хангах талаар хэлэлцэж дараах шийдвэр гаргалаа.

✳️Суурин газрын өвөлжилтийн бэлтгэл 100% хангагдсан.

✳️Бор-Өндөр УБҮ-ийн Дулааны станцын 4 зуух хэвийн ажиллаж байна. /Өнөөдрийн байдлаар 5.000 тн нүүрсний нөөцтэй/

✳️Болзошгүй эрчим хүчний хязгаарлалтын үед ажиллах ДГ-72 маркийн 6 ширхэг дизель генератор хэвийн ажиллагаатай бэлэн байдалд байна.

✳️Хальтиргаа гулгаанаас хамгаалах чиглэлээр Бор-Өндөр ОНТҮГ-т 3 тн давс худалдан авах зардлыг гамшгийн эрсдэлийн сангаас шийдвэрлэсэн.

✳️Сумын аюулгүй нөөцөд өнөөдрийн байдлаар 12 тн, малчид мал бүхий иргэд 100 тн өвс тэжээл бэлдсэн байна.

✳️“Гэр хорооллын айл өрхүүдийн гал түймрийн аюулгүй байдал, урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээний зохион байгуулах 3,462,100 төгрөг гамшгийн эрсдэлийн сангаас шийдвэрлэсэн. 2025.10.03-ны өдрөөс 2025.11.20-ны өдрийн хооронд ажлын хэсэг томилон зохион байгуулна.

✳️Онцгой байдлын хэлтсийн гамшиг, аюулт үзэгдэлтэй тэмцэх техник тоног төхөөрөмж чадавхыг дээшлүүлэх 4,200,000 төгрөгөөр агаарын найрлага тодорхойлох багаж, зөөврийн салхины хурд болон температур, агаарын эзлэхүүн хэмжигч анемометр багаж худалдан авах

✳️“Аврагч 2025”, “Өсвөрийн аврагч 2025” тэмцээнд сумын мэргэжлийн анги, ЕББӨС-ийн сурагчдаас сонгон шалгаруулж бэлтгэл ажлыг зохион байгуулж оролцохоор шийдвэрлэлээ.

2025-09-25 09:00:00