“СУРГУУЛЬД БЭЛТГЭГДСЭН БАЙДЛЫН ҮНЭЛГЭЭ - 2024”-Т АМЖИЛТТАЙ ҮНЭЛҮҮЛСЭН БАГШ, АРГА ЗҮЙЧ НАРТ ӨРГӨМЖЛӨЛ ГАРДУУЛЛАА.

Хэнтий аймгийн хэмжээнд “Сургуульд бэлтгэгдсэн байдлын үнэлгээ - 2024”-ийн дүнгээр дунджаас дээгүүр үнэлэгдэж сургалтын чанар, үр өгөөжийг батлан харуулсан арга зүйч болон багш нарыг шагнасныг сумын Засаг дарга Д.Отгонцэцэг гардуулан өглөө. 

Зөв санаа, ариун мөртэй, номын өглөгтөн та бүхэндээ хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.

2025-10-06 16:30:00