ЗАХИАЛАГЧИЙН ТЕХНИКИЙН ХЯНАЛТЫН МЭДЭЭЛЭЛ

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Бор-Өндөр суманд баригдаж буй "ЗАЛУУЧУУД СУРГАЛТ СПОРТ ХӨГЖЛИЙН ТӨВ"–ийн барилга угсралтын ажлын явцад захиалагчийн техникийн хяналт гүйцэтгэсэн байна.

Ажлын талбайд арматурчлалын 19, мужааны 22, ИТА-3 нийт 34 хүн ажиллаж II давхрын багана дам нурууны арматурчлал, хэв хашмалын ажлууд гүйцэтгэж байна.

Барилгын зураг төсөл зохиогч: “Зэтпрожект” ХХК

Барилгын ажлын гүйцэтгэгч: “Си Эйч Би Жи Констракшн” ХХК

✍️Хяналтаар дараах зөвлөмж үүрэг даалгавруудыг өгсөн байна.

1. Бетон цутгалт гүйцэтгэх үедээ 3 хоногийн цаг агаарын мэдээлэл авч цутгах

2. Өмнө өгсөн үүрэг даалгаварын биелэлтийг хангах

3. Бетон бат бэхийн 70%-д хүрсэний дараа тулаасуудыг авах

4. Бассейны хэсэгт байгаа усыг хөлдөхөөс өмнө яаралтай зайлуулах

5. Ажлын байрны аюулгүй ажиллагааг сайжруулж хамгаалалтын тууз, хаалт хийх, ажлын түр шатны бат бэхийг сайжруулж, аюулгүй ажиллах нөхцөлийг хангах, ажлын байрны эмх цэгцийг сайжруулж, талбайн зохион байгуулалтын зураг баталгаажуулан мөрдөж ажиллах.

        
    	    
        <div style= 2025-10-10 10:30:00