Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ тун удахгүй ... Бор-Өндөр суманд

Сумын Засаг дарга Д.Отгонцэцэг иргэдээс ирсэн санал хүсэлтийн дагуу нийтийн тээврийн үйлчилгээг Бор-Өндөр суманд явуулах талаар албан хүсэлтийг холбогдох байгууллагад хүргүүлсний дагуу сонгон шалгаруулалт зарласан байна.

Мөн "Үнэгтийн уул" нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний компаний захирал Батжаргал 24 хүний суудалтай дунд оврын автобус явуулах талаар Засаг даргатай уулзаж 7 хоногт хэдэн удаа, ямар гаригуудад үйлчилгээ үзүүлбэл боломжтой талаар иргэдээсээ санал асуулга явуулж өгөөч гэж хүсэлт ирүүллээ.

2025-10-15 11:30:00