2024 ОНЫ 2 ДУГААР ЭЭЛЖИЙН ЦЭРЭГ ТАТЛАГААР ТАТАГДСАН ЦЭРГҮҮДЭД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭХ ЁСЛОЛЫН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО.

Эр цэргийн албаа Алтангэрэлийн Думбарайн нэрэмжит цэргийн гавьяаны улаан тугийн одонт дотоодын цэргийн 805 дугаар ангид хаасан М.Билгүүн, Н.Батбаяр, Б.Баяржавхлан, А.Дөлгөөн, дотоод цэргийн 05 дугаар ангид хаасан Б.Золжаргал нарыг сумын удирдлагууд угтан авч хүндэтгэл үзүүллээ.

Цэргийн албанаас халагдан ирсэн залуус маань Монгол Улсын Батлан хамгаалах салбарын үндсэн хүч болох хугацаат цэргийн албанд хариуцлагатайгаар зүтгэж, цэргийн эрдэмд суралцаж сахилга бат, тэсвэр хатуужлыг өөртөө төлөвшүүлжээ. Тэд хугацаат цэргийн албаа хаах хугацаандаа нөхөрлөлийг эрхэмлэн суралцсан байна. Эр цэргийн албыг нэр төртэй хааж ирсэн залуустаа баяр хүргэж, цаашдын ажил амьдралд нь өндөр амжилт хүсье.

2025-10-16 10:00:00