"БОРЖИГИН СУДЛАЛ" Эрдэм шинжилгээний хурал Говьсүмбэр аймгийн БОРЖИГИНЫ ИХ ГОЛОМТ нутагт зохион байгуулагдлаа.

Тус арга хэмжээнд сумын Засаг дарга Д.Отгонцэцэг, Бор-Өндөр 1-р багийн Засаг дарга И.Энхтуяа нар оролцлоо. ☑️

Боржигин Сэцэн вангийн хошуунд одоогийн 5 аймгийн 17 сумд багтдаг. Үүнд:

✅️ ТӨВ аймгийн Баян, Баянжаргалан, Баянцагаан

✅️ ДОРНОГОВЬ аймгийн Цагаандэлгэр, Говь-Угтаал, Баянжаргалан, Баянцагаан, Өндөршил

✅️ ГОВЬ-СҮМБЭР аймгийн Сүмбэр, Баянтал, Шивээговь

✅️ ДОРНОГОВЬ аймгийн Даланжаргалан, Айраг, Иххэт, Алтанширээ, Дэлгэрэх

✅️ ХЭНТИЙ аймгийн Бор-Өндөр, Дархан сум.

Боржигин түмний өв уламжлал, ёс заншлыг түгээн дэлгэрүүлэх, ирээдүй хойчдоо өвлөн үлдээх, өв тээгчдийг алдаршуулах, илрүүлэх мөн 5 аймгийн 17 сумдын удирдлагуудын уялдаа холбоог сайжруулах зорилготой зохион байгуулагдах энэхүү арга хэмжээг 2026 оны 9 сард Бор-Өндөр нутагт зохион байгуулах юм байна.

2025-10-17 08:45:00