ХҮҮХДИЙН БАЙГУУЛЛАГА ҮҮСЧ ХӨГЖСӨНИЙ 100 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН АРГА ХЭМЖЭЭ ЧИНГИС ХОТОД БОЛЖ БАЙНА.

Хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсч хөгжсөний 100 жилийн ойн баярын арга хэмжээнд сумын ИТХ-ын дарга Э.Мөнх-Эрдэнэ тэргүүтэй албаны хүмүүс оролцож байна. Энэ үеэр Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Товуусүрэнгийн Хуягбаатар шагнагдлаа.

Хүүхдийн сайн сайхны төлөө хоёргүй сэтгэлээр ажилладаг үе үеийн зүтгэлтнүүдээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.

2025-10-17 16:45:00