Онцгой байдлын хэлтсийн гамшиг, осол, аюулт үзэгдэлтэй тэмцэх техник тоног төхөөрөмжийн чадавхыг дээшлүүлэх зорилгоор тоног төхөөрөмж гардуулж өглөө.

Бор-Өндөр сумын Гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах чиглэлээр 2025 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Онцгой байдлын хэлтсийн гамшиг, осол, аюулт үзэгдэлтэй тэмцэх техник тоног төхөөрөмжийн чадавхыг дээшлүүлэх зорилгоор 4.2 сая төгрөгийн үнэ бүхий агаарын найрлага тодорхойлох багаж (Gas detector), зөөврийн салхины хурд, температур, агаарын эзлэхүүн хэмжигч багаж (Anemometer)-ыг гардуулж өглөө.

2025-10-22 16:30:00