АХМАД МЭРГЭЖИЛТНИЙ ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ

Хэнтий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас хэрэгжүүлж буй "АХМАД МЭРГЭЖИЛТНИЙ ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ”-нд туршлагатай 5 ахмад багш хамрагдаж, Бор-Өндөр ЕБС болон Оюуны уурхай ЕБС-ийн багш нарт зөвлөн туслах үйлчилгээг үзүүлж эхлээд байна. 

ЗОРИЛГО: Ахмад мэргэжилтний ажил хөдөлмөрт оролцох оролцоог нэмэгдүүлж, тэдний мэдлэг ажлын туршлагыг өсвөр хойч, залуу үеийнхэнд өвлүүлэх, зөвлөн туслах үйлчилгээг сургалт ментор хэлбэрээр үзүүлэх зорилготой.

2025-10-25 10:30:00