ЗҮҮН БҮСИЙН ФИЗИКИЙН XXVI ДУГААР ОЛИМПИАД БОР-ӨНДӨР СУМАНД АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Зүүн бүсийн физикийн XXVI олимпиад 2025 оны 10 дугаар сарын 23–25-ны өдрүүдэд Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд амжилттай зохион байгуулагдлаа. 

Энэхүү олимпиад нь Ерөнхий боловсролын Бор-Өндөр сургуулийн физикийн анхны багш, БТА Ж.Ганбатын нэрэмжит болгон зохион байгуулагдсан юм. Олимпиадад 5 аймгийн 250 гаруй сурагчид, 30 гаруй багш 20 гаруй төлөөлөгчид оролцлоо.

Тус олимпиадыг зохион байгуулахад 5.0 сая төгрөгний дэмжлэг үзүүлсэн Бямбадорж захиралтай уул уурхайн "Өнө мандах хөгжил" компаний хамт олонд талархал илэрхийлье.

2025-10-29 12:00:00