Сумын удирдлагууд "Аймгийн манлай хөдөлмөрч" ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ.

Улс орон, аймаг сумынхаа хөгжилд өөрийн мэдлэг, нөр их хөдөлмөрөө зориулсан өнөөдөр ч залуу хойч үедээ үлгэр дуурайл болон манлайлал үзүүлэн ажиллаж амьдарч байгаа Хүйх 5-р багийн ахмад малчин Р.Очирбат, 2-р багийн ахмад Г.Жадамба нарт "Аймгийн хөдөлмөрч манлай ахмад" батламжийг нь гардуулан мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа. Ажилсаг хөдөлмөрч ахмадууддаа эрүүл энхийг хүсэн ерөөе.

2025-11-11 16:30:00