Төр түвшин, түмэн олон амгалан байх болтугай.

Төрийн албан хаагчдын уулзалт, зөвлөгөөнийг тохиолдуулан зохион байгуулсан цорын ганц ялагчтай Төрийн байгууллагуудын дундах Воллейболын тэмцээний Шилдэг хөгжөөн дэмжигч байгууллага 4 дүгээр цэцэрлэг, Cover song цахим уралдааны ялагч Цагдаагийн хэлтсийн албан хаагч Б.Хосбаяр, Б.Ачмаа, АХА тэмцээний ялагч ЕББӨС-ийн сургалтын менежер О.Мөнгөнтуул нарыг тус тус 500,000 төгрөгөөр шагнаж урамшууллаа.

Мөн байгууллагуудын нэрэмжит азын сугалааг явууллаа. Энэхүү үйл ажиллагааг зохион байгуулсан ИТХ, ЗДТГ, ажлын хэсэг, хамтран ажилласан ААНэгжийн захирал, байгууллагын дарга, эрхлэгч нартаа баярласан талархсанаа илэрхийлье.

2025-11-16 18:00:00