БОР-ӨНДӨР СУМ СҮҮЛИЙН ҮЕИЙН ЦАГ УУРЫН АВТОМАТ СТАНЦТАЙ БОЛЛОО.

Энэхүү цаг уурын станц суурилуулснаар зөвхөн Бор-Өндөр сумын нутагт дэвсгэрийн цаг агаарын бодит үнэн зөв мэдээллийг түргэн шуурхай хүргэх бүрэн боломжтой бөгөөд гамшигт аюулт үзэгдлийн нөхцөлийг бүрэн үнэлэх ач холбогдолтой юм.

Мөн сумын засаг дарга Д.Отгонцэцэгтэй Хэнтий аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн дарга Б.Хэрлэнчимэг хамтран ажиллах гэрээ байгууллаа. 

Тус иж бүрдэл, төхөөрөмжийн өртөг 67.0 сая төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэж өгсөн аймгийн Засаг дарга Д.Аюурбунь холбогдох албаны хүмүүстээ талархал илэрхийлье. Хамтран ажилласан Монгол улсын гавьяат багш Л.Отгон түүний шавь Л.Чулуунсүх нарт хүндэтгэл үзүүлэн талархал гардуулан баярласнаа илэрхийллээ.

2025-11-21 16:00:00