ИРГЭДЭД МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭХ НЬ:

Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр Бор-Өндөр сумын 1, 2 дугаар баг дээр 18’097’000 төгрөгөөр хийгдэх гэрэлтүүлгийн ажлыг тендерт шалгарсан “Оргилцацрах” ХХК гүйцэтгэсэн бөгөөд 1, 2-р баг дээр нийт 64ш гэрлийн шон бүхий гэрэлтүүлэгч, Эмнэлэгийн баруун талд 1ш гэрэлтүүлэг, Усан оргилуурт 9ш гэрэлтүүлэг, 37-р байрны тоглоомын талбайд 4ш гэрэлтүүлэг хийх ажлыг гүйцэтгэж Хэнтий аймгийн ГХБХБ-ын хяналтын инженер, орон нутгаас томилогдсон ажлын хэсэг, ИТХ-ын дэргэдэх Хот байгуулалт, үйлдвэрлэл, дэд бүтцийн хороогоор хянуулан байнгын ашиглалтад хүлээлгэн өглөө.

2023-10-03 11:15:00