"ӨВЛИЙН ЖАВАР - 2026" МӨСНИЙ БАЯР ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.

Хүйх 5-р баг, Өлгий 6-р багийн иргэдийн дунд зохион байгуулагдаж буй цас, мөсний баяр дэлгэр сайхан үргэлжилж байна. Тус үйл ажиллагаанд үндэсний хувцастай хос шалгаруулах, шагайн тэмцээн, олс таталт, чаргаар гулгах зэрэг тэмцээнүүд явагдах юм.

Энэхүү арга хэмжээнд ирсэн иргэд маань орон нутгийн болоод Монголын өвөрмөц соёл уламжлалыг харуулсан, нутгийн иргэдийн харилцааг бэхжүүлсэн сайхан үйл ажиллагаа болж байгаад талархалтай байгаагаа хэлж байлаа.

Монгол орны минь таван хошуу мал тал дүүрэн бэлчиж, хадлан тэжээл арвин, малчин түмний минь магнай тэнэгэр, заяа тэгш, үйлс өөдөө байх болтугай. Та бүхэндээ аз жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөе.

2026-01-08 16:00:00