2026 онд Гандан хийдийн барилгыг сэргээх, үйл ажиллагааг нь хэвийн үргэлжлүүлэх ажил хийгдэнэ.

Бумбат 3-р багт байрлах Гандан хийд нь олон жил эзэнгүйдэж барилга байгууламж нь муудсан газар ус нь догширсон гэх шалтгаанаар хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон тул сүсэгтэн олны хүсэлт Засаг даргын шийдвэрээр Гандан хийдээ сэргээх ажлыг эхлүүлээд байна.

Тус хийдийн газар усыг аргадахын тулд 21 Хандмаа 01-р сарын 14, 15-ны өдрүүдэд Бор-Өндөр суманд үйл хийнэ. Үүнд:

- 2025 оны 01 дүгээр сарын 15-нд 15:00 цагт Соёлын төвд ном айлтгах, 17:00 цагт Гандан хийдийн хашаанд үйл хийнэ.

Эрхэм сүсэгтэн олон та бүхнийг энэхүү буянт үйлд хамтдаа оролцохыг айлтган урьж байна.

Зохион байгуулагч:

Бор-Өндөр сумын Засаг даргын тамгын газар

Монголын буддист Эмэгтэйчүүдийн “Буман ханд” холбоо

2026-01-11 14:00:00