Өнгөрсөн зун УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороон дээр малын индексжүүлсэн даатгалын асуудлыг гарган тавьж, 2006 оноос хэрэгжүүлж буй “Малын индексжүүлсэн даатгал”-ын өнөөгийн нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй танилцаж хууль, эрхзүйн орчныг улам боловсронгуй болгох чиглэлээр санал боловсруулах ажлын хэсэг байгуулагдаж, миний бие уг ажлын хэсэгт орж ажиллахаар болсон.
Ямартай ч өнгөрсөн өвөл, хаврын цаг агаарын хүнд нөхцөлд мал нь хорогдсон, Малын индексжүүлсэн даатгалд малаа даатгуулсан малчдад улсын хэмжээнд 4 тэрбум 178 сая төгрөгийн нөхөн олговорыг шилжүүлэхэд бэлэн болжээ. Өнгөрсөн жил малчид маань амаргүй өвөл, хаврыг давсан.
Эх сурвалж: Цагаанхүүгийн Идэрбат