Бор-Өндөр суманд улаанбурхан өвчний 2 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн байна.
Иймд иргэд та бүхэн хүүхдээ 9 сартай болон 2 настай вакцинд хамруулаагүй бол Улаанбурхан өвчнөөс сэргийлэх нөхөн дархлаажуулалтанд Цэгцүүлэн дом ӨЭМТ дээр бүртгүүлэн хамрагдана уу.
УЛААНБУРХАНЫ НИЙТЛЭГ ШИНЖ ТЭМДГҮҮД:
• Тууралт – Эхлээд үсний зааг, духан дээр гарч, дараа нь бүх биед тархана.
• Халуурах – Ихэвчлэн өндөр халуурна.
• Хуурай, тасралтгүй ханиалгах
• Нус гоожих – Ханиадтай төстэй шинж илэрнэ.
• Хоолой өвдөх
• Нүд улайж, үрэвсэх (коньюнктивит) – Гэрэлд мэдрэг болно.
• Koplik-ийн толбо – Амны дотор болон хацрын дотор талаар цагаан-цэнхэр төвтэй улаан жижиг толбо гарна (Улаанбурханы өвөрмөц шинж).
Эдгээр шинж тэмдэг нь халдвар авснаас хойш 7-14 хоногийн дараа илэрдэг. Улаанбурхан нь хүндрэх эрсдэлтэй тул ВАКЦИН хийлгэх нь хамгийн сайн урьдчилан сэргийлэх арга юм.
Онцын шаардлагагүй бол бага насны хүүхдийг олон нийтийн газраар авч явахгүй байх
Өрөө тасалгаанд чийгтэй цэвэрлэгээ хийх
2 цаг тутам өрөө тасалгаанд агаар сэлгэлт хийх
Амин дэмтэй хоол хүнс хэрэглэх
Дур мэдэж эмчилгээ хийхгүй байх
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой өвчин юм. Иймд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой.
Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе.