ХЭНТИЙ АЙМГИЙН ТАТВАРЫН ГАЗРЫН АЛБАН ХААГЧДЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА.

Үндэсний татварын албанаас 2025 оныг "Зөвлөн туслагч алба" болох зорилтыг дэвшүүлсэн. Үүнтэй холбоотойгоор Хэнтий аймгийн Татварын газар албан хаагчдын нэгдсэн сургалт, зөвлөгөөнийг зохион байгуулж байна.

Тус зөвлөгөөнд 18 сум 3 тосгоны улсын байцаагч нар болон аймгийн Татварын газрын улсын байцаагч, мэргэжилтнүүд оролцож байна.

Зөвлөгөөн Үндэсний татварын албаны шалгуур үзүүлэлтийг хангах, "Зөвлөн туслагч татварын алба"-ны зорилтыг хэрэгжүүлэх чиглэлийн сургалтуудаар үргэлжилж байна.

Эх сурвалж: Aruukhan.mn

2025-04-02 22:00:00