БОР-ӨНДӨР СУМЫН НЭН ХОВОР АМЬТДАД БИОТЕХНИКИЙН АРГА ХЭМЖЭЭ АВЧ АЖИЛЛАЛАА.

Бор-Өндөр сумын нутаг дэвсгэрт болон Бор-Өндөр хайрхан, Өлгий, Баян, Адагийн ууланд 10 гаруй аргаль ирж идээшилж, нутаглан бэлчдэг. Цаашид Бор-Өндөр сумын аргалын тоо толгойг өсгөх зорилгоор Агнуурын бүс нутгийн менежментийг хэрэгжүүлэгч “Мон Крисдалл Тур” ХХК-тай хамтран Бор-Өндөр сумын Өлгий 6 дугаар багийн “Өлгий” ууланд 2 удаагийн давтамжтай 50 ширхэг боодол өвс, 1 удаагийн давтамжтай 1 тонн хужир тавьж биотехникийн арга хэмжээг авч ажиллалаа.

Ивээн тэтгэсэн “Си Эм Кэй Ай” ХХК болон “МТМ Гоулд” ХХК-ууддаа баярлалаа.         
    	    
        <div style= 2025-04-02 21:00:00