Өнгөрөгч долоо хоногт Хэнтий аймагт "Харилцаа холбоо мэдээллийн технологийн зүүн бүсийн чуулган" зохион байгуулагдсан. Энэ үеэр ЦХИХХЯ-аас тус аймагт "Киоск" машиныг гардуулан өгсөн.
Тэгвэл тус Киоск машинуудыг Хэнтий аймгийн Засаг дарга Д.Аюурбунь киоск машингүй сумддаа гардуулан өглөө. Тодруулбал Галшар, Баянмөнх, Баянхутаг, Бор-Өндөр, Баян-Овоо, Мөрөн, Цэнхэрмандал, Дархан, Батноров, Норовлин, Батширээт, Дэлгэрхаан, Жаргалтхаан зэрэг 13 суманд гардуулан өгч байна.
Ингэснээр Хэнтий аймгийн бүх сумд "Киоск" машинаар хангагдаж, орон нутгийн иргэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай нэг дороос сумаасаа авах боломжтой болж байна. Мөн "Киоск" машиныг хариуцан авч байгаа сумдын мэргэжилтнүүдэд чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа.
Эх сурвалж: Aruukhan.mn