ДЭЛХИЙН ЭМЧ НАРЫН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН "ЭМЧЭЭ СОНСЪЁ" АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Эрүүл мэндийн салбар үүсч хөгжсөний түүхт 100 жил, Дэлхийн эмч нарын өдрийг тохиолдуулан "Эмчээ сонсъё" арга хэмжээ зохион байгуулагдаж сумын Засаг дарга Г.Адъяабилэгт тэдний санал хүсэлтийг сонсож хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Тус арга хэмжээний үеэр Хэнтий аймгийн Хүндэт тэмдгээр Б.Болормаа, аймгийн Засаг даргын Жуух бичгээр О.Мөнхцэцэг, сумын Засаг даргын нэрэмжит шагналаар Э.Гантулга, Д.Батсүх нар шагнагдлаа.

Төрдөө өргөсөн эмчийн ариун тангаргийг

Төөрөг заяандаа хууль болгон дээдэлдэг

Түмэндээ нүүрлэсэн аюулт өвчнийг

Төрсөн биеэрээ авран хамгаалдаг та бүхэндээ ТАЛАРХЛАА.

2025-03-29 20:00:00