АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН НЭРЭМЖИТ БЭЛЭН БАЙДЛЫН ҮЗЛЭГ БОР-ӨНДӨР СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.

Улсын онцгой комиссын 2025 оны “Ой хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх зарим арга хэмжээний тухай” 01, аймгийн Засаг даргын 2025 оны 01 албан даалгаврын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд 2025 оны "Засаг даргын нэрэмжит бэлэн байдлын үзлэг зохион байгуулах тухай" А/136 дугаар захирамжаар аймгийн Байгаль орчны газар, Онцгой байдлын газрын хамтарсан ажлын хэсэг өнөөдөр Бор-Өндөр суманд ажиллаж байна.

Тус ажлын хүрээнд сумын Онцгой комисс, Шуурхай штаб, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн, техник хэрэгслийн бэлэн байдал, ОБЕГ-ын даргын 2023 оны А/383, 2024 оны А/379 дүгээр тушаалуудын хэрэгжилтийг хангуулах хөтлөгдөх бичиг баримтад үзлэг хийж үнэлгээ дүгнэлт хийж байна.

2025-03-28 15:00:00