Өнөөдөр сумын Онцгой комиссын хоёрдугаар хуралдаан болж, хэд хэдэн асуудлаар хэлэлцлээ.
Тухайлбал, аймгийн Засаг даргын нэрэмжит Гамшгаас хамгаалах бэлтгэл бэлэн байдлын үзлэг 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Бор-Өндөр суманд зохион байгуулагдах тул сумын Шуурхай штаб, тусгай болон ерөнхий зориулалттай мэргэжлийн ангид бэлтгэл бэлэн байдлыг хангах үүрэг өглөө.
Мөн МУ-ын Засгийн газрын 2017 оны 67 дугаар тогтоол, 2011 оны 339, 340 тогтоолын дагуу жил бүрийн 03 дугаар сарын дөрөв дэх долоо хоногийн Пүрэв гарагийг орон даяар "Газар хөдлөлт аюулыг олон нийтэд таниулах сургалт, дадлага" зохион байгуулах өдөр болгон зарласантай холбогдуулан Албан байгууллагын дарга, эрхлэгч нарт тогтоолын хэрэгжилтийг хангахыг үүрэг болголоо.
Цаг агаарын сэрэмжлүүлэг мэдээ мэдээллийг иргэдэд хүргэх, цаг агаарын аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, болзошгүй гамшиг ослын үед бэлтгэл бэлэн байдлыг хангаж ажиллахыг сумын Онцгой комисс, Шуурхай штабын нийт гишүүдэд үүрэг болголоо.