УЛАМЖЛАЛ БОЛГОН ЗОХИОН БАЙГУУЛДАГ НАУРЫЗЫН БАЯРЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО.

Засаг даргын Тамгын газраас уламжлал болгон зохион байгуулдаг Казак түмний уламжлалт Наурызын баярын үйл ажиллагаа амжилттай зохион байгуулагдлаа.

✅Тус үйл ажиллагаанд:

1. "Хан Хэнтийн Алдартан тэмдэг"-ээр Бор-Өндөр 1 дүгээр багийн иргэн С.Зейнел

2. Хэнтий аймгийн Засаг даргын "Жуух бичиг"-ээр Мэргэжлийн боловсролын сургуулийн захирал О.Гибрат тус тус шагнагдлаа.

✅Үндэсний иж бүрэн хувцастай иргэнээр Х.Бауржан, н.Фарида нар тодорлоо.

✅ Үндэсний иж бүрэн хувцастай хүүхдээр Е.Номинжин тодорлоо.

✅ Наурызын баярт хүрэлцэн ирсэн ахмад настангуудад сумын удирдлагуудын зүгээс хүндэтгэл үзүүлж гарын бэлгийг гардууллаа.

Та бүхэндээ Казак түмний уламжлалт Нарны баяр Наурызын баярын мэндийг өөд өөд нь өргөн дэвшүүлье.

2025-03-21 22:00:00