ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян ажлын хэсгийн хамт Бор-Өндөр сум дахь Онцгой байдлын хэлтсийн үйл ажиллагаатай танилцаж, албан хаагчидтай уулзалт хийж ажиллалаа.
Шинээр барилга барих газартай танилцлаа.
Бор-Өндөр сумын Засаг дарга, Онцгой комиссын дарга Г.Адъяабилэгт Нутгийн өөрөө удирдах байгууллага, Засаг даргын Гамшгаас хамгаалах тухай хуулиар хүлээсэн үүргийг хэрэгжүүлж, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын ажиллах нөхцөл боломжийг хангах, дэмжлэг үзүүлэх, техник тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн шинэчлэлт, чадавхийг үе шаттай нэмэгдүүлж байгаа талаар мэдээлэл хийлээ. Үүнд
1. Орон нутгийн давсан орлогоос 59.5 төгрөгийн үнэтэй туулах чадвар сайтай, хөдөлгөөнт удирдлагын байрны зориулалтаар бүрэн тоноглогдсон Зил-131 загварын автомашин шийдвэрлэсэн.
2. Сансарын интернэт төхөөрөмж, зай хураагуурын хамт 13,5 сая төгрөг
3. Гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд шаардлагатай зөөврийн сууцыг ОНХС-аас 28,000,000 сая төгрөгөөр худалсан авсан.
4. Үер усын ослын үед ашиглагдах битүү цув 24 ширхэг, 3,6 сая төгрөгөөр худалдан авсан
5. 2025 онд Гамшгаас хамгаалах, эрсдэлийг бууруулах чиглэлээр 4 ажлыг 115 сая төгрөгөөр хийхээр төлөвлөсөн зэрэг мэдээллийг өглөө.
Мөн цаашид гамшигтай тэмцэх чадавхыг нэмэгдүүлэх талаар дараах саналыг ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуянд тавилаа.
1. Онцгой байдлын хэлтсийн барилгын иж бүрэн зураг төсөл хийлгэх, хөрөнгө оруулалтыг улсын төсөвт суулгаж, барилгыг ашиглалтад оруулах.
2. Онцгой байдлын хэлтсийн бүтэц орон тоог нэмэгдүүлж, бүс нутгийн онцлогтой уялдуулан уул уурхай, үйлдвэрлэлийн осол, зам тээврийн осол дээр үүрэг гүйцэтгэх чиг үүрэг бүхий эрэн хайх аврах бүлэгтэй болох.
3. Бор-Өндөр сум нь ойрын хоёр жилийн хугацаанд 5 дээш 16 хүртэлх давхартай 6 барилга ашиглалтад орно. Өндөрөөс аврах ажиллагаа явуулах, гал түймэр унтраах тусгай зориулалттын автомеханик шатны автомашинтай болох.