ИРГЭДЭД МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭХ НЬ:

Иргэдээс ирүүлсэн хүсэлтийн дагуу гэрээний бусаар такси үйлчилгээг хувиараа үзүүлдэг жолооч нартай сумын удирдлагууд, Бор-Өндөр сумын Сум дундын Цагдаагийн хэлтсийн албан хаагчид уулзаж, зохих дүрэм журмыг мөрдөж, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллах тухай мэдээлэл, зөвлөгөөг өглөө. Иргэдээс ирүүлж байгаа гомдлын дийлэнхи болох хурд хэтрүүлж, жолоо барьж байх үедээ гар утсаар ярих, дүрмийн бус гүйцэт түрүүлэх үйлдэл хийж байгаа зэрэг зүй бус үйлдэл гаргаж байгааг сумын Засаг даргын зүгээс танилцуулж, иргэдийн амь нас, аюулгүй байдлыг нэн тэргүүнд авч үзэхийг хатуу анхаарууллаа.

2025-03-14 15:00:00