БАГИЙН ЗАСАГ ДАРГА НАРЫГ БАТЛАМЖИЛЛАА.

Бор-Өндөр сумын Засаг даргын 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн захирамжаар 2025-2028 он хүртэл төрөлх нутгийнхаа хөгжлийн төлөө хамтран ажиллах Багийн Засаг дарга нарыг томиллоо.

Бор-Өндөр 1 дүгээр багийн Засаг даргаар И.Энхтуяа

Холбоо 2 дугаар багийн Засаг даргаар У.Пүрэвсүрэн

Бумбат 3 дугаар багийн Засаг даргаар Д.Мөнгөнтуяа

Уурхайчин 4 дүгээр багийн Засаг даргаар Ч.Саруулмөнх

Хүйх 5 дугаар багийн Засаг даргаар Б.Мөнх-Оргил

Өлгий 6 дугаар багийн Засаг даргаар Н.Отгонбилэг нар тус тус томилогдлоо.

Сум, багийн хөгжил дэвшлийг эрчимжүүлж, хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ чанд биелүүлж, авлига, ашиг сонирхлын зөрчилгүй, тууштай, шуурхай, шударга хариуцлагатайгаар хэрэгжүүлж ажиллахаа батламжаар хүлээлээ.

2025-03-11 14:00:00