Бор-Өндөр сумын “Өлгий” 6-р багийн малчин Л.Энхтөр, гэргий А.Мөнхнасан нар хөдөлмөр, зүтгэлээ үнэлүүлж 2025 оны аймгийн аварга малчин цол хүртлээ. Ингэснээр 6-р багаас төрж буй 7 дахь аймгийн аварга малчин болж байна.
Аварга малчны шагналыг аймгийн Засаг даргын орлогч Б.Өнөрцолмон, сумын ИТХ-ын дарга Э.Мөнх-Эрдэнэ, Засаг даргын орлогч Х.Галбадрах, Хөдөө аж ахуйн тасгийн дарга П.Энх-Амгалан, 6-р багийн Засаг дарга Н.Отгонбилэг нар гардууллаа. Мөн Соёлын төвийн дэргэдэх Морин хуурийн дугуйлангийн сурагч М.Шинэ-Эрдэнэ, О.Дүүрэнжаргал, уртын дуучин Ц.Пүрэвсүрэн нар баяр хүргэж жаврыг үргээлээ.
Монгол орны минь таван хошуу мал тал дүүрэн бэлчиж, хадлан тэжээл арвин, малчин түмний минь магнай тэнэгэр, заяа тэгш, үйлс өөдөө байх болтугай.