БАТЛАН ХАМГААЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД АМЖИЛТ ГАРГАСАН 5 СУМЫН НЭГЭЭР ШАЛГАРЛАА.

Хэнтий аймгийн Удирдах ажилтны нэгдсэн зөвлөгөөний үеэр сумдын Засаг даргын Тамгын газрын дарга нартай аймгийн Цэргийн штабаас уулзалт хийж, Батлан хамгаалах яамны зорилго зорилт, холбогдох хууль тогтоомж, авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч ажилласан байна.

Энэ үеэр Бор-Өндөр сумыг Батлан хамгаалах яамны 2024 оны зорилго, зорилтыг сум орон нутагтаа биелүүлэхэд амжилт гарган ажилласанг үнэлж Талархал, 500’000 төгрөгийн Батламж гардууллаа.

Мөн аймгийн Цэргийн штабаас Батлан хамгаалах бодлого үйл ажиллагааг сурталчилах зорилго бүхий самбарийг бүх сумдад гардуулан өглөө.

Тус самбарт хууль тогтоомж, яамны бодлого, зорилго, зорилт, засгийн газрын шийдвэр, цэргийн бүртгэл, цэрэг татлага, оюутан цэрэг, дүйцүүлэх албаны талаар болон бусад мэдээ мэдээллийг байршуулж иргэдийг мэдээллээр хангах юм.

2025-02-10 15:00:00

A PHP Error was encountered

Severity: Core Warning

Message: PHP Startup: Unable to load dynamic library 'intl.so' (tried: /opt/cpanel/ea-php74/root/usr/lib64/php/modules/intl.so (libicuio.so.69: cannot open shared object file: No such file or directory), /opt/cpanel/ea-php74/root/usr/lib64/php/modules/intl.so.so (/opt/cpanel/ea-php74/root/usr/lib64/php/modules/intl.so.so: cannot open shared object file: No such file or directory))

Filename: Unknown

Line Number: 0