Хэнтий аймгийн “Намрын ногоон өдрүүд” 2023 үзэсгэлэн худалдаа 09 дүгээр сарын 26,27-ны өдрүүдэд зохион байгуулагдсан бөгөөд энэхүү үзэсгэлэнд Шинэ санаа - Шилдэг бүтээл “Шилдэг брэнд бүтээгдэхүүн” /Олны таашаалд нийцсэн бүтээгдэхүүн/ төрлөөр Бор-Өндөр сумын үйлдвэрлэгч А.Мөнхбаатар шалгарсан бол сүү цагаан идээний төрөлд Р.Очирбат, Б.Энхцэцэг, шинэ ургацын ногооны төрөлд Л.Лувсанпүрэв нар амжилттай сайн оролцсон байна. Та бүхэндээ талархал илэрхийлье.