Жил бүр аймгийн удирдах ажилтнууд цуглаж нэгдсэн зөвлөгөөнөө хийдэг уламжлалтай. Тэгвэл өнөөдөр “Удирдах ажилтны нэгдсэн зөвлөгөөн-2025” Чингис хотноо эхэлсэн байна.
Зөвлөгөөнд Бор-Өндөр сумын ИТХ-ын дарга Э.Мөнх-Эрдэнэ, Засаг дарга Г.Адъяабилэгт, Засаг даргын орлогч Х.Галбадрах, ИТХ-ын Нарийн бичгийн дарга О.Сүхбаатар, ЗДТГ-ын дарга З.Ууганжаргал нар оролцож байна.
Зөвлөгөөнөөр Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэн, Удирдлагын академи, Авлигатай тэмцэх газар, Төрийн албаны зөвлөлөөс мэдээлэл, сургалт хийх бөгөөд аймгийн Засаг дарга 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн танилцуулга илтгэлүүд тавигдах юм.
Энэ жилийн зөвлөгөөнийг “Бүтээлч Хэнтий-Бүсчилсэн хөгжил” сэдэв дор зохион байгуулж байна.