Бор-Өндөр суманд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн байгууллагууд Төрийн албаны тухай хууль болон холбогдох бусад хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлж буй байдал, хүний нөөцийн зохицуулалтын хэрэгжилттэй танилцан хяналт шалгалт хийх, албан хаагчдад төрийн албаны шинэчлэлийн талаар мэдээлэл, сургалт зохион байгуулах, мэргэшил арга зүйн зөвлөгөө өгөх, зөвлөн туслах зорилготойгоор Монгол улсын Төрийн албаны зөвлөлөөс ажлын хэсэг ажиллаж байна.