“БОР-ӨНДӨР” УБҮ-ИЙГ ТҮШИГЛЭН БАЙГУУЛАГДАХ ҮЙЛДВЭРЛЭЛ ТЕХНОЛОГИЙН ПАРКИЙН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨЛТТЭЙ ТАНИЛЦЛАА.

Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал, Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Ц.Туваан, "Эрдэнэс Монгол" нэгдэл, Монросцветмет ТӨҮГ-ын удирдлага, мэргэжлийн баг Бор-Өндөр сумын Уулын баяжуулах үйлдвэрт өнөөдөр ажиллалаа.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлж буй хамтарсан Засгийн газрын хэрэгжүүлэх 14 мега төсөлд 6 үйлдвэрлэл технологийн парк байгуулах ажил туссан. Үүний нэг нь "Бор-Өндөр" УБҮ-ийг түшиглэн байгуулагдах үйлдвэрлэл технологийн парк - Жонш, цахиур боловсруулах цогцолбор билээ. Энэхүү парк нь жоншийг гүн боловсруулж эцсийн бүтээгдэхүүн болгон экспортлох зорилготой юм.

Энэ үеэр Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учралд сумын Засаг дарга Г.Адъяабилэгт Даланжаргалан - Бор-Өндөр чиглэлийн хатуу хучилттай автозамын гүүрэн байгууламж үерийн усанд автаж нурсан байдлыг газар дээр нь танилцуулж үүнтэй холбоотой гарсан дүгнэлт, төсөв зардал, цаашид шийдвэрлүүлэх асуудлын талаарх санал хүсэлтийг тавьж ажиллалаа.

2025-02-03 21:00:00