Хэнтий аймгийн Үндэсний шагайн харваан холбооноос Хэнтий аймгаас төрөн гарсан Улсын цолтой харваачдадаа хүндэтгэл үзүүлэх тэмцээнийг зохион байгууллаа. Тус тэмцээнд 11 аймгийн 40 багийн 300 гаруй харваачид цэц мэргэнээ сорин оролцсон байна.
Энэ үеэр Бор-Өндөр сумаас төрөн гарсан улсын цолтой харваачдадаа сумын удирдлагууд хүндэтгэл үзүүллээ. Уг үйл ажиллагааг дэмжин хамтран ажилласан “Бор-Өндөр” УБҮ, Мэргэжлийн боловсролын сургууль, “Амар баяжих” ХХК, “Хүрэн толгой КОУЛ майнинг” ХХК-ууддаа гүнээ талархал илэрхийлье.