Сумын Засаг дарга Г.Адъяабилэгт, Засаг даргын орлогч Х.Галбадрах нар Энхжин 1 дүгээр цэцэрлэгийн бохирын шугам шинэчлэх, орчин үеийн стандарт шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламж болгох төслийн ажлын явцтай танилцлаа. Тус төсөл нь нийгмийн хариуцлагын хүрээнд Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын хөрөнгөөр Хэнтий аймгийн 4 суманд хийгдэх томоохон төслийн ажил юм. Бор-Өндөр сумын хувьд хийгдэх ажил нь цэцэрлэгийн ариун цэврийн өрөө тус бүрд 3ш суултуур, 3ш угаалтуур, 1ш дүш байрлуулагдах бөгөөд дотор заслыг орчин үеийн чанартай материалыг сонгон авч хэрэглэх юм байна. Одоогоор заслын ажил эхлэхийн өмнөх бүх сантехник, цахилгааны угсралтын ажил эхэлсэн байна.
Зураг төсөл зохиогч: “Ти Эл Прожект” ХХК
Гүйцэтгэгч: “Цагаан удам” ХХК