Багш бүрийн хөгжлийг дэмжих, багшлах ур чадвар, шилдэг арга зүй, тэргүүн туршлагыг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх хамтран суралцах зорилготой тус өдөрлөгт сумын Засаг дарга Г.Адъяабилэгт оролцож хамтын ажиллагаанд нь амжилт хүслээ. Энэхүү өдөрлөгт Нийслэлийн 1 дүгээр сургуулийн багш нар, Хэнтий аймгийн Бор-Өндөр, Галшар, Баянмөнх, Дархан сумын ЕБС-ийн багш нар оролцож байна.