Бор-Өндөр сумын Сагсан бөмбөгийн холбооноос сумандаа анх удаа санаачлан зохион байгуулсан "Сурагч лиг 2024-2025" тэмцээн 16 өдрийн турш үргэлжилж өнөөдөр шилдгүүдээ шалгарууллаа. Тус арга хэмжээнд сумын Засаг дарга Г.Адъяабилэгт, Засаг даргын орлогч Х.Галбадрах нар оролцож баг тамирчдад шагналыг гардуулан баяр хүргэлээ. Мөн энэ үеэр Засгийн газрын жуух бичгээр Ж.Гантөмөр, аймгийн Засаг даргын жуухаар К.Ержан нарыг шагналаа.
Тэмцээнийг ивээн тэтгэж оролцсон "Гүн талст Байгаль" ХХК, "Болор оюун жонш" ХХК, "Хатан шороо" ХХК, Энхтуул, Одгариг, Ариунболд, Ганхуяг, Гэрэлмаа, Сүхбаатар, Уяхан зэрэг иргэд, ААН-үүддээ талархал илэрхийлье.