ГАЗАР ЭЗЭМШИХ ЭРХИЙГ ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖААР ЦУЦАЛЛАА.

Бор-Өндөр сумын Засаг дарга Г.Адъяабилэгт нь хууль тогтоомжид заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол улсын Газрын тухай хуулийг үндэслэн иргэн, хуулийн этгээд нь газар эзэмшүүлэх гэрээнд заасан зориулалтын дагуу газраа 2 жил ашиглаагүй, газрын төлбөрөө төлөөгүй мөн Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд зааснаар сонсох ажиллагаанд удаа дараа дуудсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул 1 нэгж талбарын 50га газрын эзэмших эрхийн гэрчилгээг А/06 дугаартай захирамжаараа хүчингүй болголоо.

2025-01-09 16:25:00