СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХОЁРДУГААР ХУРАЛДААН ЭХЭЛЛЭЭ.

Бор-Өндөр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит хуралдаан 09:00 цагт эхэлж оролцвол зохих 27 төлөөлөгчөөс 26 төлөөлөгч оролцож 96.2 хувийн ирцтэйгээр эхэллээ. Тус хуралд аймгийн ИТХ-ын төлөөлөгч Д.Отгонцэцэг, Х.Галбадрах болон байгууллагын дарга, эрхлэгч нар урилгаар оролцож байна.

☑☑☑ Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ.

1. ИТХ-ын хуралдааны дэг батлах тухай

2. Хурлын хороодын бүтэц бүрэлдэхүүн үйл ажиллагааны үйл ажиллагааг батлах тухай

3. ИТХ-ын Төлөөлөгчийн ёс зүйн дүрмийг батлах тухай

4. Сумын Засаг даргын 2024 оны тайланг хэлэлцэх тухай

5. Сумын Засаг даргын 2025-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг батлах тухай

6. Малын тоо толгойн албан татварын хэмжээг шинэчлэн тогтоох тухай

7. Газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай

8. Авто замын нэг чигийн хөдөлгөөнийг хэсэгчлэн цуцлах тухай

9. Сумын 2025 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн батлах тухай

10. Бор-Өндөр сумын 2025 оны төсөв батлах тухай

2024-12-30 15:10:00