“БОРЖИГОН” ДЭВЖЭЭНИЙ 30 ЖИЛИЙН ОЙН БАЯРТ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ.

Бор-Өндөр сумын “Боржигон” дэвжээний 30 жил, уурхайчдын баярт зориулсан хүчит бөхийн барилдаан өнөөдөр дунд сургуулийн спорт зааланд зохион байгуулагдлаа.

Энэ үеэр “Боржигон” дэвжээний хамт олонд УИХ-ын гишүүд, сум орон нутгийн удирдлагууд хүндэтгэл үзүүлж Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын харьяат, Бор-Өндөр сумын “Боржигон” дэвжээний бөх аймгийн арслан Цэнджавын Бямбажав, Хэнтий аймгийн Дархан сумын харьяат, Бор-Өндөр сумын “Боржигон” дэвжээний тамирчин, аймгийн заан Сэдэдийн Баярбаясгалан нарыг Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Алтангадас” одонгоор шагнасныг гардуулан өглөө.

Боржигон дэвжээ “Бор-Өндөр” УБҮ-ийн дэргэд 1994 оны 12 дугаар сарын 20-нд анх байгуулагдсан түүхтэй. Өдгөө үндэсний бөхөөс гадна их спортод алдар суугаа дуурсгасан олон сайн тамирчид тус дэвжээнээс төрөн гараад байна.

2024-12-25 19:55:00