БОР-ӨНДӨР СУМЫН ШИНЭ ЦЭЦЭРЛЭГТ 350 САЯ ТӨГРӨГИЙН ЗӨӨЛӨН ЭДЛЭЛ, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ ОЛГОХООР БОЛЛОО.

Бор-Өндөр сумын 200 хүүхдийн цэцэрлэгийн барилгын нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Нээлтэд УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, М.Ганхүлэг, У.Отгонбаяр болон аймаг, сумын удирдлагууд оролцож СӨБ-ын авьяаслаг хүүхдүүдийн тоглолтыг үзлээ. Энэ үеэр сумын удирдлагууд, дөрөвдүгээр цэцэрлэгийн багш, ажилтнуудаас тавьсан хүсэлтийн дагуу 350 сая төгрөгийн дүн бүхий тоглоом, зөөлөн эдлэл, тоног төхөөрөмжийг төсвийн жил эхэлмэгц тойргийн гишүүд, салбарын сайдын хамт шийдвэрлэж өгөхөө илэрхийллээ.

Тус цэцэрлэгийн барилга нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2022 оны 4 дүгээр сараас баригдаж эхэлсэн бөгөөд 8 бүлгийн танхим, бүлэг тус бүр унтлагын өрөө, ариун цэврийн өрөө, үүдний хэсэгтэй ба СӨБ-ын стандартад нийцсэн урлаг заал, биеийн тамирын заалтай барилга юм.

Барилгын зураг төслийг “Гурван мөнх констракшн" ХХК зохиож "Тэргүүн констракшн" ХХК барилгын ажлыг гүйцэтгэсэн бол аймгийн ГХБХБГазар, Барилга хөгжлийн төвөөс хяналт тавин ажилласан юм.

2024-12-25 19:20:00