УУЛ УУРХАЙН САЛБАРЫН 102 ЖИЛИЙН ОЙ, УУРХАЙЧДЫН БАЯРЫН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО.

Өнөөдөр уурхайчдын баярын өдрөөр “Эргэх холбоо” хөтөлбөрийн хүрээнд УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, У.Отгонбаяр, М.Ганхүлэг нар Бор-Өндөр суманд ажиллалаа.

"Бор-Өндөр" УБҮ-ийн уурхайчдын үр дүн, баярын хуралд УИХ-ын гишүүд, аймаг орон нутгийн удирдлагууд оролцож Төрийн дээд одон, медаль, Засгийн газрын шагналаар шагнагдсан сайчуудын шагналыг нь гардуулан баяр хүргэлээ.

“Монголросцветмет” ТӨҮГ-ын харьяа "Бор-Өндөр" УБҮ-ийн дарга Баатарын Магсаржав саяхан Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН” хэмээх эрхэм хүндтэй цолоор шагнагдсан бол өнөөдөр тус үйлдвэрийн уурхайчид ийнхүү хөдөлмөр, зүтгэлээ үнэлүүлж байна.

ТӨРИЙН ДЭЭД “АЛТАН ГАДАС” ОДОНТ “БОР-ӨНДӨР” УБҮ-ИЙН ҮЕ ҮЕИЙН УУРХАЙЧДЫН ЯРУУ АЛДАР МАНДАН БАДРАХ БОЛТУГАЙ.

2024-12-25 18:50:00